Өнөөдөр : 2026.04.16   |   


CSS MenuMaker
Бидний тухай
Барилгын бригадуудын ажлын захиалгыг онлайнжуулах, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хөгжүүлэх төслийг тэргүүлэн хэрэгжүүлэх зорилгоор КОНСУЛТАНТ БРИГАД КОНСТРАКШН ХХК нь www.brigad.mn -ны шилдэг бригадын дарга нарын хувь эзэмшилттэйгээр байгуулагдсан.
Цаашид боловсон хүчний нийлүүлэлтийг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалт үйлдэрийн төвүүд, дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн газруудаас авч эхлээд гэрээт ажилтанаар цаашид үндсэн ажилтан эсвэл дүүрэг дүүргээр нь ангилж нэгтгэн гэрээт бригадын системруу оруулах зорилготой ажиллаж байна.
Гэрээт ажилчид болон бригадуудаа аль болох өөрсдийнх нь оршин суугаа дүүрэг дээр нь ажиллуулах зарчмыг баримталдаг бөгөөд энэ нь тухайн ажилтан болоод компаний хувьд цаг болон санхүүгийн хэмнэлтийг асар ихээр бий болгодгоос гадна ажлын гүйцэтгэлийн идэвхид эерэгээр нөлөөлдөг. Тухайн гэрээт бригад нь ажлын зохион байгуулалт, харилцааны соёл болон гэрээг хэрхэн байгуулах, гэрээний дагуу хэрхэн ажиллах зэрэгт суралцаж хангалттай гэж үзсэн тохиолдолд КОНСУЛТАНТ БРИГАД КОНСТРАКШН ХХК-аас Барилгын Бригадуудын Нэгдсэн Сайт www.brigad.mn дээр итгэлжлэгдсэн бригад болох эрхийг өгдөг болно. Энэхүү төслийн хүрээнд www.brigad.mn дээр бүртгэлтэй байгаа барилгын бригадын 20 хүртэлх хувьд итгэлжлэгдсэн бригадын эрхийг өгдөг.
Энэхүү төслийг дэмжиж барилгын материал худалдаалагчид болон үйлдвэрлэгчид хамтран ажиллаж бараа материалаа хөнгөлттэй үнээр Консултант Бригад Констракнш ХХК-д нийлүүлэн ажиллаж байгаа тул барилгын захиалагчид санхүү болон цаг хугацаагаа хэмнэнэ.


Зорилго
  • Барилгын салбарт бригадын системийг хөгжүүлэх нэгдсэн зохион байгуулалтанд оруулах www.brigad.mn –ны төслийг тэргүүлэн дэмжин ажиллах
  • Барилгын инженерийн төвшний мэдлэг ур чадварыг дэлхийн хэмжээнд дэлхийн стандартын дагуу бэлдэх
  • Зүүн Европын орнуудад шилдэг боловсон хүчний хамтаар барилга бүтээн байгуулалтын ажил хийх
Үйл ажиллагааны чиглэл
  • Барилгын гүйцэтгэл
  • Интереьр экстереьр зураг төсөл
  • Материал норм тооцоо
  • Барилгын материалын гадаад худалдаа
  • Барилга бүтээн байгуулалтын сургалт төлөвлөлт
  • Барилга бүтээн байгуулалтын зөвлөгөө
Мэдээ мэдээлэл
барилгын материал үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллан ....